Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Долоодугаар сард халуун ус хязгаарлах хуваарь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлээд буй. Тэгвэл ирэх сарын 1-нээс халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.

Хурд, Эрэл, Жигүүр Грандын орон сууц, Жигүүр Грандын орон сууц орчим, Отгонтэнгэр дээд сургууль, Жуков орчим, Монголкино нэгтгэл, БЗД, ШУА-ийн орчмын хэрэглэгчид, Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйс, Континантал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид, 21-р сургуулийн орчим, Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13,14,15 хороолол орчмын хэрэглэгчид

7-р сарын 1-нээс 7-р сарын 10-н хүртэл /9хоног /
Зүтгүүрийн депо, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин, ГХЯ орчим, Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын Элчин сайдын яам, ШУТИС-ын орчмын хэрэглэгчид, Баянгол зочид буудал, УДЭТ орчим, Төв шуудан, Хангарьд ордон 7-р сарын 16-наас 7-р сарын 30-н хүртэл /14 хоног /
Төмөр замын удирдах газрын орчим, 2,3,4,6-р бичил хорооллын орчим, Төв Гандан, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ-ийн орчим, Түндэмүн саун, Гурван гал их дэлгүүрийн урд талын орчмын хэрэглэгчид 7-р сарын 22-ноос 8-р сарын 2-н хүртэл /12 хоног /
Жаргалан хотхон, Солонгос Улсын ЭСЯ, Нархан, Оддын орон сууцны хороолол орчим, Дүнжингарав, Маршал таун, Ривер гарден, их тэнгэр цогцолбор 7-р сарын 29-нээс 8-р сарын 12-н хүртэл / 14 хоног /
Олимп хотхон, Баянмонгол хорооллоос 13-р хороолол, Нарантуул захаас Баянзүрх дүүрэг, Цэргийн госпитал, Баганат өргөө хороолол, ХСИС орчмын хороолол, Сонжин гранд зочид буудал, Алтан тэвш хороолол, АШИУС-ын шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид 7-р сарын 29-нээс 8-р сарын 12-н хүртэл / 14 хоног /
Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ
 
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.