Коронавирусийн халдварын шинэ тохиолдол Монгол Улсад нэмж бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19-ийн нийт 311 тохиолдол зөөвөрлөгдсөн орж ирснээс 302 нь эдгэрсэн бол есөн хүн эмлүүлж байна.
Эдгэрсэн 302 хүнээс 281 нь ажиглалтаас гарч энгийн амьдралын хэв маягтаа орсон бол
- 13 хүн гэрийн ажиглалт
- 8 хүн хяналтад байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 64,396 хүн коронавирусийн шинжилгээ хийж, 25,560 хүнийг тусгаарлажээ. Одоогийн байдлаар 3,895 хүн тусгаарлалтад ажиглагдаж байгааг ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.