Шрек хүүхэлдэйн киног Морис Тиллет хэмээх бодит хүний гадаад төрхөөс санаа аван хийжээ.
Морис Тиллет (1903 - 1954 оны 8-р сарын 4), Францын мэргэжлийн бөх, "Францын сахиусан тэнгэр" хочоороо алдартай. 1940-өөд оны эхээр тэрээр АНУ-д маш их алдартай байсан бөгөөд бөхийн аварга цолыг эзэмшиж байжээ.
Зургийн тайлбар: Морис 13 настайдаа
Тэрээр Францад төрсөн, 14 хэлээр ярьдаг, мөн сайн жүжигчин, яруу найрагч байжээ. 175 см өндөртэй 122 килограмм жинтэй байсан аж . Хорин настайдаа тэрээр ясны ургалтыг үүсгэдэг ховор өвчин болох акромегалитэй болжээ. Шинэ өнгө төрөхөд тохирсон орлогын шинэ эх үүсвэр хайн АНУ руу нүүж, бөхийн барилдаанд оролцож эхэлсэн аж. Түүний гадаад үзэмжээр тэрээр үзэгчдийг хурдан татаж чадсан байна.
Зургийн тайлбар: Морис Тиллет эхнэр Ольгагийн хамт
Тэрбээр Ольга хэмээх эмэгтэйд 19 настайдаа дурлаж удалгүй гэр бүл болсон аж. Ольга түүний гадаад төрхөнд нь бус харин дотоод хүнд нь дуралж аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлсэн.
Зургийн тайлбар: Морис Тиллет нөхдийн хамт
Бөхийн спортоор амжилттай хичээллэсний ачаар түүнд мөнгө хэрэггүй болсон. Тэрбээр тухайн үеийн зохиол бичдэг ахан дүүсийн дунд алдартай байв. Морис өөрөө ганцаардаж, цөөхөн хэдэн хүн түүний найз болж чаджээ. Тэдний нэг нь бизнесмэн Патрик Келли байсан бөгөөд тэд ихэвчлэн шатар тоглодог.
Морис 1954 онд 51 настай зүрхний өвчнөөр нас баржээ.