Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д “TikTok”, “WeChat” хэрэглэхийг хориглоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

АНУ-д ням гаргаас /2020.09.21/ богино дүрс бичлэг байршуулдаг “TikTok”, зурвас солилцдог “WeChat” хавсралтыг гар утсандаа татахыг хориглохоор болсон байна.

“АНУ-д “TikTok”, “WeChat”-ыг аль ч хавсралтын дэлгүүрээс татахыг хориглоно” гэж тус улсын Худалдааны яам мэдээлсэн юм.

Харин БНХАУ болон компаниудын аль аль нь уг мэдээллийг няцааж байгаа юм.

“WeChat” хавсралтыг АНУ-д ням гаргаас ашиглах боломжгүй болох бол “TikTok”-ийг ирэх 11 дүгээр сарын 12 хүртэл буюу бүрэн хориглох хүртэл хэрэглэх боломжтой ажээ.

“TikTok”-ийн хувьд Худалдааны яамны шийдвэрт “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлээд, Д.Трампын өнгөрсөн наймдугаар сард гарын үсэг зурсан зарлигийн эсрэг хуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн “АНУ ийнхүү хязгаарлалт тогтоосонд харамсаж байна” гэж “WeChat”-ийг эзэмшигч “Tencent” компани мэдээлээд, “урт хугацааны шийдэлд хүрэхийн тулд” АНУ-ын Засгийн газартай хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. 

 
 
Истанбулаас 253 иргэн эх орондоо ирлээ
Истанбулаас 253 иргэн эх орондоо ирлээ
 
Цэргийн бүртгэл энэ сарын 6-наас эхэлнэ
Цэргийн бүртгэл энэ сарын 6-наас эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.