Турк-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 19-ний 04:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 253 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс
- 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл
- 8 нь жирэмсэн
- 8 нь өндөр настан асран хамгаалагчтай
- 17 нь эрүүл мэндийн шалтгаантай
- 54 нь оюутан
- 117 нь бусад шалтгаантай иргэд байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарласан байна.
Энэ сард
- 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар
- 9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Эх сурвалж: ОБЕГ