Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭН: Нэг л хүн гарын үсэг зураагүйгээс шалтгаалж “Офицер“ хороололд захиалга өгсөн 112 өрх хохирч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Офицер" хорооллоос орон сууц захиалсан иргэд өнөөдөр /2024.06.17/ мэдээлэл хийлээ. Тухайн иргэд 2022 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно гэсэн гэрээ байгуулж орон сууц захиалсан хэдий ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй байгаа аж.

Энэ үеэр оршин суугчдын төлөөлөл “Баянзүрх дүүргийн 13-р хорооллын “Офицер" хорооллын байрууд эхнээсээ ашиглалтад ороод эхэлсэн. Гэтэл н.Нямжав гэгчийн байгуулсан “Нөхөрлөл” ТББ-ын нэг л хүн гарын үсгээ зураагүй байгаагаас үүдэн 112 өрх хохирч байна. 100 хувийн төлөлт хийсэн айлууд ч олон байгаа. Байр ашиглалтад орж, нүүж ороход бэлэн болоод дөрөв, таван сар болсон ч оруулахгүй байна. Иймд бид Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй гурван удаа очиж уулзсан. Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригтой очиж уулзсан ч үр дүнд хүрээгүй л явж байна” гэж мэдэгдлээ.

Б.МӨНХЗАЯА

Идэр голын хиймэл нуурт зэвэг, хадран загасны 12,000 жарамгайг тавьжээ
Идэр голын хиймэл нуурт зэвэг, хадран загасны 12,000 жарамгайг тавьжээ
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.