Улсын аварга О.Хангай: Үндэсний өв соёл, бөх маань ёс бус зүйлээр битгий сэвтээсэй гэж хүсэж байна 

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 36 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөж олгохоор болсон. Тодруулбал, Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Гэвч түүний допингийн шинжилгээнд хориотой бодис илэрснээр барилдах эрхээ 4 жилээр хасуулсан юм.

Улмаар өнөөдөр Төрийн ордны "Хүндэтгэлийн өргөө"-нд М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нөхөн олгож, үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ингэснээр аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, Улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, Улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгож, аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг нэмлээ.

Энэ үеэр Улсын аварга О.Хангайгийн сэтгэгдлийг сонслоо.

ФОТО: М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол, чимэг нөхөн олголоо
ФОТО: М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол, чимэг нөхөн олголоо
 
“Үндэсний Эвсэл” үндэстнээ сэрээж, итгэлийн галыг нь өрдлөө
“Үндэсний Эвсэл” үндэстнээ сэрээж, итгэлийн галыг нь өрдлөө
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц