Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга гудамжны хоолны үйлчилгээний стандартыг боловсруулах даалгаврыг өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Энэ үеэр хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Яармагийн шинэ авто замын гүүрийг эрчим хүчний гудамжтай холбох ажлыг эрчимжүүлэх,
  • Гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлж, гэрлийн шонг будаж, засварлах ажлыг зохион байгуулах,
  • "Street food” буюу гудамжны хоолны үйлчилгээний стандартыг боловсруулах,
  • Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх зохицуулалтыг жигдрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
Лаг хатаах, шатаах, эрчим хүч үйлдвэрлэх байгууламж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил эхэллээ
Лаг хатаах, шатаах, эрчим хүч үйлдвэрлэх байгууламж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.