Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗХД-ийн сайд Б.Энхбаяр: Сант сумын АН-ын дарга Б-ын амь насанд хүрсэн гэх О-г цагдаагийн байгууллагаас саатуулж, шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б тус сумын МАН-ын ухуулагч О-гийн гарт амиа алдсан хэмээн АН-аас мэдээлсэн. Тодруулбал, О нь МАН-ын нэр дэвшигчдийн уулзалтад очсонгүй гэх шалтгаанаар Б-г өшиглөхөд түнх нь чихэгдэн орж, улмаар газар дээрээ амиа алдсан гэсэн юм. Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр шөнө гарчээ. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд О-г цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлийг авч иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй” гэлээ.

СУРВАЛЖИЛГА: Улсын эмнэлэгт цаг авсан хүмүүсийн 30-40 хувь нь ирдэггүй. Энэ нь шаардлагатай хүмүүсийг тусламж авч чадахгүйд хүргэж байна
СУРВАЛЖИЛГА: Улсын эмнэлэгт цаг авсан хүмүүсийн 30-40 хувь нь ирдэггүй. Энэ нь шаардлагатай хүмүүсийг тусламж авч чадахгүйд хүргэж байна
 
Энэ сарын 28 буюу бямба гараг АЖЛЫН ӨДӨР
Энэ сарын 28 буюу бямба гараг АЖЛЫН ӨДӨР
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.