Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилга угсралтын зөрчил илэрсэн компаниудын 53 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Зургийн тайлбар: Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийж байна.

Нийслэлд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 327 аж ахуй нэгж байгууллагуудад Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 327, иргэдээс ирүүлсэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй 48 гомдол мэдээллээр хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ.

Шалгалтаар нийт 341 зөрчил илэрсэн байдлыг тодруулбал,

1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй 173 буюу 53%,

2. Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтыг мөрдөөгүй 94 буюу 29%,

 3. Бусад /Шинэчлэн батлагдсан /UCS0001-01:2019/ Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлагыг хэрэгжүүлэхгүй, орчны аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хуульд заасан хэмжээгээр төсвийг баталдаггүй / 60 буюу 18% зөрчлүүд эзэлж байна.

Тус газруудад зөрчил арилгуулахаар албан даалгавар хүргүүлж, 134 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулан биелэлтэд гүйцэтгэлийн хяналт хийсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд ба шууд бусаар хор хохирол учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон ХУД –ийн 11 дүгээр  хороонд Хурд майнинг ХХК, СБД-иийн 1 дүгээр хороонд Санкт ХХК-ий барилга угсралтын үйл ажилагааг прокурорын тогтоолоор  түр зогсоосжээ.

Барилгын талбай дээр гарсан ослын дуудлага 12 ирснээс бүлэг осол 4 гарч, осолд өртсөн хүний тоо 21, нас барсан 11хүн, гэмтсэн 10 хүн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад  ослын  тоо 0.8 % -иар буурчээ.

 

Эх сурвалж: МХЕГ

ЦЕГ: Бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн 76 хохирогчоос 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байна
ЦЕГ: Бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн 76 хохирогчоос 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байна
 
Т.Даваадалай: Иргэд, ченжүүд автомашины дугаар  дамлан борлуулдаг байсан. Одоо бол дугаар олголт ил тод болсон ураас дамлах асуудал зогссон
Т.Даваадалай: Иргэд, ченжүүд автомашины дугаар дамлан борлуулдаг байсан. Одоо бол дугаар олголт ил тод болсон ураас дамлах асуудал зогссон
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.