Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн 76 хохирогчоос 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 51 секунд

Өнөөдөр /2020.09.18/ Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас хүн худалдаалах, насанд хүрээгүй хүүхдүүдийн  бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ тухай Эрүүгийн цагдаагийн албанаас, “Монгол улсад биеэ үнэлэх садар самууныг сурталчилах хуулиараа хориотой зүйл. Нэг хэсэг гудамж талбайд мэдэгддэг байсан бол сүүлийн үед саун массажны газруудад шилжсэн. Мөн цахим орчин ашиглаж биеэ үнэлэх байдал нэлээд газар авсан. Эрүүгийн цагдаагийн албаны газраас өнгөрсөн хугацаанд нийтдээ 18 бүлгийн 29 холбогдогчтой 76 хохирогчтой 23 гэмт хэргийг илрүүлэн хуулийн дагуу шилжүүлэн ажиллаж байна.

Нийт 76 хохирогчоос 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Тухайлбал, Эрдэнэт хотоос насанд хүрээгүй гурван хүүхэд Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн гэдгээр далимдуулан иргэн Х гэгч тэдгээр охидыг нэг газар аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж, зорчих эрхийг нь хязгаарлан бэлгийн мөлжлөг явуулж байсныг илрүүлсэн.  Мөн Б хэмээх этгээд удаа дараа насанд хүрээгүй хүүхэд эмэгтэйчүүдийг цахим хаягаар нь олзлон авч, хүчээр биеийг нь үнэлүүлсэн байна. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн прокурорын хяналт руу шилжүүлсэн.

Сүүлийн үед цахим орчинд садар самуун сурталчилсан бичлэг тавих, охид санамсаргүй биеийн эд эрхтнийхээ зургийг оруулах, түүнийг нь цахим этгээдүүд далимдуулан сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах гэмт хэргийн шинжтэй тохиолдлууд олон гарч байна. Садар самуун сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн нийтдээ 28 цахим хуудсыг хаалгахаар Харилцаа холбооны зохицуулан хороонд хандсан. Мөн биеэ үнэлэх, садар самуун хэргийг нээн илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллага дэн буудал болон байгууллагуудтай хамтран гэнэтийн шалгалт явуулсан. Энэхүү шалгалтаар нийт 42 дэн буудлыг хаах санал МХЕГ-т хүргүүлсэн байгаа.

Цагдаагийн байгууллагаас явуулж буй “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд бага насны хүүхдүүд өөрсдийн бичлэгээ эх эцгээсээ нууж бичлэг хийж, улмаар гэмт этгээдүүдийн хохирогч болж буйг ажиглаж мэдлээ. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчинд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна” гэлээ.

Насанд хүрээгүй хүүхдийг өөрийн эрхшээлд байлгаж бэлгийн мөлжлөг явуулсан бол эрүүгийн хуулийн 13.2-т зааснаар 12-20 жил хорих ялтай байдаг байна.

Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид зохиогчийн эрхийн зөрчлөөс сэргийлж ажиллана
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид зохиогчийн эрхийн зөрчлөөс сэргийлж ажиллана
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.