Гадаадад байгаа сонгогчид 2024.06.15-ны өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газартаа цахимаар эсхүл биечлэн очиж Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэх ёстой.
Тэгвэл бүртгэлийн хугацаа дуусаж нийт 34 улсад тархан байгаа 12938 сонгогч УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Хамгийн олон сонгогч бүртгүүлсэн 10 улсыг авч үзвэл:
-БНСУ-аас 2747 сонгогч-Япон улсаас 1346 сонгогч
-АНУ-аас 1316 сонгогч
-Австралийн Холбооны улсаас 1271 сонгогч
-БНХАУ-аас 783 сонгогч
-ХБНГУ-аас 551 сонгогч
-ОХУ-аас 491 сонгогч
-Унгар улсаас 413 сонгогч
-БНЧУ-аас 389 сонгогч
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас 361 сонгогч тус тус бүртгүүлжээ.