“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жакын удирдлага дор ажиллаж байсан ажилтнууд өнгөрсөн тавдугаар сард Австралийн Пилбара мужид төмрийн хүдэр олборлох зорилгоор тэсэлгээ хийж байхдаа бүс нутгийн уугуул иргэд аборигенуудын 46 мянган жилийн түүхтэй соёлын үнэт өв болох чулуун агуйнуудыг сүйтгэсэн байна. Ийнхүү есдүгээр сарын 11-нд ТУЗ-өөс тус группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани болох "Рио Тинто" одоо шинэ Гүйцэтгэх захирлаа сонгохоор таван хүн онцолж байгаагийн нэг нь Монгол Улсын иргэн Б.Болд юм.
Ийнхүү түүний эзэмшсэн боловсрол болон эрхэлж байсан ажлуудаас танилуулж байна.
- 1994 он - ШУТИС-ийн харъя КТМС-ийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн.
- 1994 он - Азийн хөгжлийн банкнаас ажлын гараагаа эхэлсэн.
- 1996-1999 он - АНУ-ын Бриджпортын их сургуульд бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан.
- 1999-2009 он - АНУ-ын хөрөнгө оруулалтын JPMorgan анкны Нью-Йорк, Лондон, Хонконг зэрэг дэлхийн санхүүгийн төвүүд дэх салбаруудад ажиллаж, хөрөнгө оруулалтын мэргэжилтнээс албаны гүйцэтгэх захирал хүртэл ажилласан.
- 2009-2011 онд Монгол улсад “NewCom” группийн гүйцэтгэх захирал
- 2010-2012 оны хооронд Монголын Хөрөнгийн биржийн захирал
- 2013 онд Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгч
- 2014 онд Төмрийн хүдрийн группын далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирал
- 2015 онд Төмрийн хүдрийн группын Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар давхар томилогдсон
- 2016 оноос өнөөг хүртэл “Рио Тинто”-гийн Эрчим хүч ашигт малтмалын бизнес хариуцсан гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна.