Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийн бүртгэл дуусахад ХОЁР ХОНОГ үлдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Гадаадад оршин суугаа монгол иргэд УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгөхийн тулд энэ сарын 15-ныг хүртэл тухайн орондоо байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх учиртай.

Тодруулбал,

  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүртгүүлэх;
  • https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Эсвэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.

Хилийн чанадад оршин суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр 07:00-22:00 цаг /орон нутгийн цагаар/ хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт авна.

зураг

Ам.долларын ханш 3392 төгрөгтэй тэнцэж байна
Ам.долларын ханш 3392 төгрөгтэй тэнцэж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.