Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын нийлбэр оноо, эрэмбэ батлагдлаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг өнөөдөр /2024.06.12/ авлаа.
Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-аас дээш оноо авч тэнцсэн нэр дэвшигчид оролцсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчдийн хуульчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, шүүгчээр ажилласан байдал, хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанар, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргасан юм. Хуульд зааснаар нэр дэвшигчдийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ. Сонгон шалгаруулалтын нийлбэр дүн болон эрэмбэтэй танилцана уу.

Шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хуульчийг тухайн шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэн батламжилж, тогтоол гарган Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.

“Өргөө“ кино театрын уулзвараас “И-март“ худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг маргаашаас хаана
“Өргөө“ кино театрын уулзвараас “И-март“ худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг маргаашаас хаана
 
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 2004 оноос хойш төрсөн бөхчүүдийг оролцуулна
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 2004 оноос хойш төрсөн бөхчүүдийг оролцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.