Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: АН, МАН, ХҮН намын дарга нарын ХОМ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд ил боллоо. Тэгвэл Ардчилсан нам, Монгол Ардын нам болон ХҮН намын дарга нарын хөрөнгө орлоготой танилцъя.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

Тэрбээр 243 сая төгрөгийн өөрийн орлготой. Мөн гэр бүлийн орлогоо 15 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Түүний хувьд 364 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 30 сая төгрөгийн нэг автомашинтай. Мөн 169 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын адуу-5, Адуу-18, Үхэр-76, Хонь-90, Ямаа-113 байна. Тэрбээр дотоодод 133 сая төгрөгийн хадгаламжтай.

АН-ын дарга Л.ГАНТӨМӨР

Түүний өөрийн орлого 31 сая төгрөг. Харин гэр бүлийн орлогоо 2 сая төгрөг хэмээн мэдүүлжээ . Тэрбээр 705 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн нийтийн орон сууц, нэг амины орон сууцтай аж. 319 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг суудлын жижиг машин,Nissan, Nissan гэх машинтай. Тэрбээр 175 сая төгрөгийн 160 адуу, 10 үхэртэй. Мөн дотоодод 25 сая төгрөгийн хадгаламжтай аж. Мөн 121 сая төгрөгийн зээлтэй.

ХҮН намын дарга Т.ДОРЖХАНД

Түүний өөрийн орлого 62 төгрөг. Харин гэр бүлийн орлогоо 157 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг зуслангийн байшин, нэг нийтийн орон сууцтай аж. 25 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol гэх машинтай. Тэрбээр 10 сая төгрөгийн 12 адуутай. Мөн дотоодод 2 сая төгрөгийн хадгаламжтай аж. Тэрбээр 1.1 тэрбум төгрөгийн авлагатай.

ХОМ: С.Цэнгүүн 440 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 236 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ
ХОМ: С.Цэнгүүн 440 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 236 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.