Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Өнөөдөр /2020.09.18/ Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусээр халдварласан 59 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг мэдэгдлээ.

Ийнхүү манай улсад коронавирусний батлагдсан 311 тохиолдлын 302 буюу 97 хувь нь эдгэрээд байна. Үүнээс 281 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусан бол гэрийн ажиглалтад 13, сувиллын ажиглалтад 8 хүн байгаа юм.

ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 9 хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа бөгөөд өчигдөр /2020.09.17/ улсын хэмжээнд 1 408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.  Мөн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д өчигдөр өглөө амаржиж, хүүтэй болжээ.

Түүнчлэн БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

“Салбар яамны ажлын хэсэг УОК-т санал танилцуулж, сургалтыг тусгай зохицуулалтаар танхимын болон танхимын бусаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ирэх даваа гаригаас ерөнхий боловсрол, их дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн горимоор хичээллэж эхэлнэ.  Аравдугаар сарын 1-н хүртэл бататгах хичээлийг үзнэ” хэмээлээ.

“Kia Motors” компанийн хоёр үйлдвэр  коронавирусний халдварын улмаас түр зогсжээ
“Kia Motors” компанийн хоёр үйлдвэр коронавирусний халдварын улмаас түр зогсжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.