Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Kia Motors” компанийн хоёр үйлдвэр коронавирусний халдварын улмаас түр зогсжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 45 секунд

“Kia Motors” компанийн БНСУ дахь хоёр үйлдвэрт коронавирусний халдвар илэрсний улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

Кванмён хотод байрладаг хоёр үйлдвэрийн угсрах конвейер дээр ажиллаж байсан найман хүнээс халдвар илэрсэн аж. Үүнтэй холбогдуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр хоёр үйлдвэрийг лхагва гаргийн орой хааж, бүх 6000 ажилтныг гэрт нь буцаасан гэж “Kia Motors” компанийн төлөөлөгч мэдээлжээ. "Пүрэв гаргийн 09:00 цагийн байдлаар “COVID-19”-ийн халдварын найман тохиолдол мэдэгдэж байгаа. Үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг улсын хорио цээрийн байгууллагуудын төлөөлөгчидтэй зөвлөлдсөний дараа гаргана" гэж төлөөлөгч нь хэлжээ.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                   “Kia Motors” компани нь БНСУ-д найман үйлдвэртэй бол БНХАУ-д гурав, АНУ, Словак, Мексик, Энэтхэгт тус тус нэг үйлдвэртэй байна. Үйдвэрүүдийнх нь нийт хүчин чадлаар жилд 3.84 сая автомашин үйлдвэрлэх боломжтой юм.
НМХГ: Энэ жил барилгын бүлэг ослын тоо нэмэгдсэн
НМХГ: Энэ жил барилгын бүлэг ослын тоо нэмэгдсэн
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.