Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох байршлууд
ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох байршлууд
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.