Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор "Оюутан цагдаа" арга хэмжээг зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд бүртгэл нь зургаадугаар сарын 14-нийг дуустал үргэлжилж, 150 оюутныг шалгаруулж авах юм. Тэднийг жуулчид цугладаг Сүхбаатарын талбай, Зайсан толгой, Улсын Их Дэлгүүр, Гандантэгчэнлин хийд зэрэг байршилд ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.
Одоогоор "Оюутан цагдаа"-гаар ажиллах эхний 30 хүнийг шалгаруулсан бөгөөд тэдэнд зориулан
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
- Оюутан цагдаагийн гүйцэтгэх үүрэг
- Эргүүлийн үүрэг гүйцэтгэх үел өөрийн аюулгүй байдлыг хангах
- Улаанбаатар хотын түүх соёл, хотын танилцуулга, түүхэн дурсгалт газрууд, гол үзмэрүүд
- Улаанбаатар хотын газрын зураг дээр ажиллах, хотын төв хэсэг, барилга байгууламж, гудамжны нэршил, үзвэр үйлчилгээний газруудыг нэрлэх, байршил заах
- Эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх арга зүй
- Жуулчдад мэдээлэл өгөхдөө англи хэлний зөв тайлбарыг хэрхэн хийх
- Орон орны жуулчдын соёлын ялгаатай байдлын талаар сургалтыг зургаадугаар сарын 6-нд зохион байгуулсан байна.
"Оюутан цагдаа" хөтөлбөр нь энэ сарын 15-аас наймдугаар сарын 15-ны хооронд хэрэгжих юм.