Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар дэлхийн их дуулга“ тэмцээн төв талбайд үргэлжилж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

НЗДТГ болон Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийг эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд "Улаанбаатар дэлхийн их дуулга" тэмцээн төв талбайд үргэлжилж буй. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байрт эрэмбэлэгддэг мэргэжлийн 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Швейцар улсын “Лозанн” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй багууд оролцож байна. Талбайн эзэн Монгол Улсыг “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” баг төлөөлөх бөгөөд хасагдах шатны тоглолтууд өнөөдөр 16:00 цагаас эхэлсэн юм.

16 настай хүүхэд усанд осолдсоныг олжээ
16 настай хүүхэд усанд осолдсоныг олжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ