Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр: 2020 оноос хойш үнэндээ шүүхэд итгэх итгэл алдраад байсан ч итгэл сэргэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзэн, СЕХ-ноос сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үйлдлийг хууль бус гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгасан юм.

Тэрбээр эл шийдвэрт "2020 оноос хойш үнэндээ шүүхэд итгэх итгэл алдраад байсан ч итгэл сэргэлээ. Итгэж дэмжиж байсан бүхэнд баярлалаа. “Үндэсний Эвсэл”-ийг тэргүүлээд өөрчлөлт шинэчлэлийн төлөө тууштай тэмцэнэ" гэх байр суурийг илэрхийлжээ.

ШУУД: Н.Номтойбаярыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан нь хууль бус гэж үзлээ
ШУУД: Н.Номтойбаярыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан нь хууль бус гэж үзлээ
 
“Багануурын уурхайг түшиглэн сайжруулсан хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулна“
“Багануурын уурхайг түшиглэн сайжруулсан хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.