13 жилийн өмнө Майк Мэлоун, Леброн Жэймс нар хамтдаа анх удаа бүсийн аваргын цувралтай нүүр тулж байлаа. 2007 онд Клевлэнд Кавальерс багт Жеймс дөнгөж 22 настай байсан бол Мэлоун Кавальерсийн туслах дасгалжуулагч байсан ба тухайн үеийн Детройт Пистонсийг буулган авч байсан.
Тэр үетэй харьцуулахад тэдний нас явж, царай төрх хөгширсөн хэдий ч гэнэтийн гэмээр байдлаар 2020 оны бүсийн аваргын цувралд тэд эргэн нэг уулзахаар боллоо.
Одоо туршлагатай дасгалжуулагч болсон Мэлоун юу хийх, яах ёстойгоо хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг болсон ба аваргын хэмжээнд яригдаж байсан Клипперстэй хийсэн цувралд 3:1-ээс эргэн ирэлт хийн Наггетс багаа бүсийн аваргын цувралд авч ирсэн. Жэймстэй дахин нэг цувралыг хамт хийх нь, гэхдээ энэ удаад түүний өрсөлдөгчийн дүрээр.
Сүүлийн нэг жилийн турш Леброн Жэймс болон түүний багийнхан Клипперстэй хийх цувралын талаар л бодож, төлөвлөж байсан. Энэ цуврал НБЭ-ийн бүсийн аваргын төлөө өрсөлдөх супер одуудын маш том тулаан болох ёстой байсан юм. Энэ цуврал хэн нь илүү гэдгээ мэдрүүлсэн, хэн нь илүү хүчирхэг өв(legacy) үлдээж буйгаа батлах цуврал байсан юм. Харин үүнийг 2009 оноос хойш бүсийн финалын төлөө анх удаа өрсөлдөж буй Денвэр Наггетс баг өөрчиллөө.
Лейкерсийн хувьд Ларри О'Брайны цомыг хүртэхийн тулд аваргын төлөө яригдаж байсан хэдий ч хоёрдугаар шатанд мултарсан Милуоки Бакс, Лос Анжелэс Клипперс багуудын альтай нь ч тоглохооргүй боллоо.
Дорнод бүсээс аль баг шалгарахаас үл хамааран Лейкерс багийн туршлага болоод багийн супер одуудын хувьд давуу тал тэдэнд бий. Тэд үүнийгээ харуулж эхний хоёр цувралын байдлаар 8-2 гэсэн амжилттай яваа ба Бакс, Клипперс багуудыг бодвол бодитоор аваргын хэмжээний баг гэдгээ нотлон тоглож байна.
Жэймс 11 дэх удаагаа бүсийн аваргын төлөө тоглож буй бөгөөд түүнийг анх удаа бүсийн финалд тоглож байх үед Мэлоун дасгалжуулагч хар үстэй, Наггетсийн залуусын ихэнх нь бага сургуулийн сурагчид байсан билээ.
Энэхүү цувралыг чимж буй бас нэгэн сонирхолтой зүйл нь Энтони Дэвис анх удаа бүсийн аваргын төлөө тоглож байгаа юм. Хэдийгээр Наггетс Клипперсийн эсрэг 3:1-ээс барин цувралд ялсан гол шалтгаан нь Йокичийн сайн тоглолт байсан ч улиралд хийсэн дөрвөн тоглолтод Лейкерс 3:1-ээр тэргүүлсэн ба Денвэрийн талбай дээрээс хоёр ч хожил авсан.
Наггетсийн хувьд энэ цуврал тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа нь ойлгомжтой. Тэд анх 8-р сарын 26-нд Денвэр буцах онгоцны тизээ захиалсан хэдий ч билетээ цуцласан. Үүнээс хойш таван удаа буцах билетээ захиалан мөн л тэр тоогоор цуцласан байна.
Леброны замналд урьд өмнө байгаагүй аварга болох дардан зам нээгдэж байна. Мөн тэрээр ийм боломжийг хэн нэгэнд амархан алддаг нэгэн биш.
Брайн Виндхорст
Лейкэрс хэрхэн энд хүрэв?
- 2019-2020 оны улирлын амжилт: 52-19
- Довтолгооны үзүүлэлт: 111.7 (11-т) плэйоффт: 114.4 (3-т)
- Хамгаалалтын үзүүлэлт: 106.1 (3-т) плэйоффт: 105.4 (3-т)
Плэйоффт:
- Эхний шат: Портланд 4:1
- Хоёрдугаар шат: Хьюстэн 4:1
2010 оноос хойш анх удаа бүсийн аваргын төлөө өрсөлдөх гэж буй Лейкэрс эхний шатандаа “бабблэ”–ийн үнэ цэнэтэй тоглогч болсон Дамиан Лиллардаар ахлуулсан Портланд Трэйл блейзэрсийг буулган авч хоёрдугаар шатанд лигийг дундаж оноо авалтаар тэргүүлсэн Жеймс Харденаар удирдуулсан Хьюстэн Рокетсийг хожсон.
“Энэ талаар та бүхэн байнга сонсдог. Хамгаалалтаар аварга цолонд хүрдэг.” хэмээн Энтони Дэвис Хьюстэнтэй хийсэн тав дахь тоглолтын дараа хэлсэн. Мөн тэрээр “Бидний хамгийн гол анхаарлаа төвлөрүүлж буй зүйл нь хамгаалалтаар илүү байж энэ нь биднийг хожилд хөтөлнө.” гэж хэлсэн.
Плэйоффд Энтони Дэвис нэг тоглолтод 27.6 оноог 58.6 хувийн довтолгооны үзүүлэлтэйгээр дунджилж буй бөгөөд холын зайнаас 39.1 хувьтай шидэж байна. Мөн 10.9 самбар, 4.5 ашигтай дамжуулалт 1.5 хаалт дунджилж буй. Түүний хамтрагч Леброн 26.6 оноо, 55.3 хувийн довтолгоо, 37.1 хувийн холын зайн шидэлт, 10.3 самбар, 8.8 ашигтай дамжуулалт, 1.1 хаалт дунджилж байна.
Гэхдээ Лейкэрсийн амжилт зөвхөн энэ хослол дээр тогтож буй гэвэл өрөөсгөл ойлголт болно. Эхний хоёр цувралын аль алиныг хожигдлоор эхлүүлсэн ба дараагийн дөрвөн тоглолтуудыг дарааллан хожиход багийн үүргийн тоглолчид болох Дэнни Грийн, Ражон Рондо, Маркиф Моррис болон Алекс Карусо нар чухал үүрэг гүйцэтгэсэн.
Дэйв Макменамин
Наггетс хэрхэн энд хүрэв?
- 2019-2020 оны улирлын амжилт: 46-27
- Довтолгооны үзүүлэлт: 112.6 (5-т) плэйоффт: 112.5 (5-т)
- Хамгаалалтын үзүүлэлт: 110.4 (16-т) плэйоффт: 115.3 (12-т)
Плэйоффт:
- Эхний шат: Юта Жазз 4:3
- Хоёрдугаар шат: ЛА Клипперс 4:3
Наггетсийг энэ хүртэл буюу Өрнөд бүсийн аваргын төлөө Лейкэрсийн эсрэг тоглоно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Гэвч тэд чадсан.
Майк Мэлоуний удирдлага дор НБЭ-ийн түүхэнд нэг улиралд хоёр удаа 3:1-ээс эргэн ирж ялалт байгуулсан цор ганц баг болж чадлаа.
Тэд Жаззын эсрэг хийсэн зүйлээ Клипперсийн эсрэг ч мөн хийж чадсан. 5, 6 дугаар тоглолтын хоёрдугаар хагаст 16 болон 19 онооны зөрүүг барьж хожил байгуулсан. Энэ нь Наггетсийн хувьд аз байгаагүй гэдгийг батласан.
Жамал Мюрей эхний цувралд дийлдэшгүй байж хоёр ч тоглолтод 50 оноо авсан. Харин Йокич Клипперсийг хоёрдугаар шатнаас мултарсан гол шалтгаан болсон. Гурван онооны шидэлтүүд нь сайн байснаас гадна самбарын доор ч эзэрхэг тоглосон.
Лейкэрсийн эсрэг хожил байгуулах хамгийн том боломж нь Йокич НБЭ-ийн хамгийн шилдэг төвийн тоглогчийн тоглолтыг гаргах юм. Майкл Портер Жуниорын дундын зайн шидэлтүүд байндаа тусах хэрэгтэй. Гарри Харрисийн хамгаалалтын ачаар Денвэр өдий хүртэл яваа хэдий ч энэ цувралд тэрээр довтолгоон дээр ч мөн Лейкэрсийн хамгаалагчдын хувьд асуудал болох шаардлагатай.
Улирлын турш эзгүй байсан Вилл Бартон гэнэтхэн “бабблэ”–д ирээд тоглож магадгүй л юм. Гэсэн хэдий ч Наггетсийн залуус Бартонгүйгээр энэ хүртэл явж ирсэн. Бусад олон хүмүүс үүнийг хийж чадаагүй ч тэд өөрсөддөө итгэсэн.
Ом Ёонмисүк
ЦУВРАЛЫН ТҮЛХҮҮР: ЙОКИЧ МЮРЕЙ НАР (ДАХИН) БААТАР НЬ БАЙХ
Йокич, Мюрей хоёрын ачаар итгэмээргүй эргэн ирэлтүүдийг хийж Наггетс бүсийн аваргын төлөө шалгарсан. Наггетс бүсийн аварга болохын тулд энэ хоёр тоглолч хоёул дахин дийлдэшгүй хослон тоглолт үзүүлэх шаардлагатай.
Харамсалтай нь, Лейкэрст тэднийг зогсоох хүчирхэг хамгаалагчид бий. Жавел Макгий болон Дувайт хоёрын эсрэг хийсэн улирлын тоглолтуудад Йокич ердөө 16.3 оноо (48.9% довголгооны үзүүлэлттэйгээр) 5.8 самбар дунджилсан ба дөрвөн тоглолтын гуравт нь Лейкэрс ялалт байгуулсан. Өнгөрөгч улиралд Лейкэрсийн төвийн тоглогчид Йокичийн хуучны багийн хамтрагч ур чадвар өндөр Нуркичийг ч мөн сайн хамгаалж тэрээр Лейкэрсийн эсрэг 14.2 оноо 43.9 хувийн довголгоо дунджилсан.
Мюрейгийн хувьд Лейкэрсийн эсрэг арай дээр тоглож хамгийн багадаа 18.5 оноог 47.6 хувийн гүйцэтгэлтэйгээр дунджилсан байна. Гэсэн хэдий ч лигийн элит хамгаалагчид болох Жеймс Хардэн, Рассел Вэстбрүүк, Дамиан Лиллард нар Лейкэрстэй хийсэн цуврал дундаж оноо авалт нь багассан. Хардений дундаж авдаг байсан оноо нь 4.9-өөр, Вэстбрүүкийнх 7.4-өөр, Лиллардынх 5.7-оор буурсан гэсэн үзүүлэлт бий.
Наггетсийн цувралд хожих гол түлхүүр нь Йокич, Мюрей хоёр хүлээлтээс давж тоглон Лейкэрсийн хамгаалалтыг сэтлэх явдал юм.
Андре Снэллингс
ЦУВРАЛЫН ТҮЛХҮҮР: ЛЕЙКЭРС БУДАГТАЙ ТАЛБАЙГ ЭЗЭГНЭХ
Наггетсийн хувьд улирлын турш асуудал болж ирсэн зүйл нь будагтай талбайн хамгаалалт. Денвэрийн эхний хоёр учраанаас ялгаатай нь гэвэл Лейкэрс үүнийг давуу талаа болгох тал дээр анхаарна.
Хаалт хийдэггүй төвийн тоглогч Йокичтой учраас Наггетсийнхэн довтогчийг будагтай талбайгаас зайтай хамгаалахыг хичээдэг уламжлалтай. 2019-2020 оны улиралд Наггетсийн өрсөлдөгчид самбарын доор 65 хувьтай довтолсон нь плэйоффийн 16 багийн 14т орох үзүүлэлт юм. (Хьюстэн болон хачирхалтайгаар Миами хит багуудын дээр бичигдэж буй.)
Плэйоффт Наггетсын самбарын хамгаалалт сайжирсан. Тэд өрсөлдөгчөө 62.5 хувьтай довтлуулж байгаа нь лигийн дунджаас (63 хувь) илүү байв. Жерми Грант жижиг довтлогч хэдий ч дундаж хаалтаар багаа тэргүүлэн 1.1 хаалт дунджилж байна.
Үүний зэрэгцээ Наггетсын самбарын тааруу хамгаалалтыг өмнөх хоёр цувралын хоёр баг ашиглаж чадаагүй. Юта Жазз, Клипперс багууд хоёулаа самбар доор оноо авч буй дунджаар лигийн дундаж үзүүлэлтээс доогуур байсан бөгөөд Монтрез Харрэлийн самбар доорх тааруу тоглолтоос шалтгаалан Клипперсийн бусад довтолгоонууд ч муу болсон.
Лейкэрс харин өөр. Тэд улиралд нэг тоглолтод дунджаар 22 довтолгооны оролдлогыг самбарын дор хийдэг байсан. Тэд дунджаар 21.3 оноог самбар доороос авч буй бөгөөд энэ нь лигийн бусад багуудаас бараг тав оноогоор илүү аж.
Лейкэрсийн хоёр шилдэг тоглогч хоёул Наггетсийн будагтай талбайд довтлоод байвал том дарамт болох болно. Леброн алхамттай оролт хийн цагираг руу довтлох бол Дэвис пикэн роллоос самбарын доор оноо авахдаа мэргэшсэн. Тэд нэг тоглолтод будагтай талбайд оноо авч буйгаар тус тус гурав болон дөрөв дүгээр байранд бичигдэж байна. Леброн, Дэвис хоёрын самбарын доороос авч байгаа оноо(10.8) Орландогийн нийт багаараа(8.2) эхний шатанд дунджилсан самбарын доороос авч байгаа онооноос илүү байна.
Денверийн хувьд үүнээс ч муу мэдээ байгаа нь Лейкерс 3: 1-ээр улиралд Наггетсыг илүүрхсэн нь тэдний будагтай талбайд хэрхэн довтолсны үр дүн. Нэг тоглолтод 23.5 довтолгоог самбар доороос амжилттай болгосон дундаж үзүүлэлттэй байна. Тиймээс цагаригийг хамгаалах нь Наггетсийн хувьд хүнд сорилт болно.
Кэвин Пелтон
Орчуулсан: Б. Амарбаясгалан
Эх сурвалж: www.ESPN.com