Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Цагдаагийн байгууллагаас гаргасан Н.Номтойбаяртай холбоотой мэдээлэл зөрүүтэй нь тогтоогдсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 38 секунд

ХЭҮК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЭҮК-ын реферант Б.Болорзул:

-Сонгуулийн Ерөнхий хороо нийт 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэл 154 хүнээс 104 хүн нь зөрчлөө арилгуулахаар материалаа СЕХ-нд хүргүүлсэн. Энэ сарын 10-нд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг СЕХ шийдвэрлэнэ. 154 хүнийг ангилж авч үзэхэд долоон төрлийн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Тухайлбал,

  • Хуульд заасан баримт бичиг дутуу гэх үндэслэлээр 63,
  • Татварын хугацаа хэтэрсэн, өр төлбөртэй 76,
  • Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа гэх үндэслэлээр 5,
  • Нэр дэвшүүлсэн нам эвслээс өөр намын гишүүн хэвээр байгаа 4,
  • Сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлагыг хангаагүй 4,
  • Төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1,
  • Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэдэг үндэслээр 1 хүнийг буюу "Үндэсний эсвэл"-ээс нэр дэвшсэн Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзсан.

"Үндэсний эсвэл"-ээс энэ асуудлуудаар холбогдох байгууллагуудад хандсан. ХЭҮК СЕХ-оос гаргасан тогтоол, цагдаагийн байгууллагаас гаргасан лавлагаанд дүн шинжилгээ хийсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь Н.Номтойбаярын зүйлчлэгдсэн гэмт хэргийн зүйл ангид хамаарах эсэх талаар Дээд шүүх тайлбар хийгээгүй.

Тиймээс цагдаагийн байгууллагаа гаргасан асуудлыг зөв буруу гэдгийг шүүх боломжгүй. Гэхдээ цагдаагийн байгууллагаас гаргасан Н.Номтойбаяртай холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд зөрүүтэй нь тогтоогдсон.

Энэ асуудлыг СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх байх. Цагдаагийн байгууллага нь Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон эсэхэд лавлагаа мэдээлэл өгөх үүрэгтэй. Улмаар тус байгууллагаас Н.Номтойбаярт хандаж гаргасан лавлагаан дээр "Эрүүгийн хуулиар зүйлчлэгдсэн гэмт хэрэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамаарна" гэж бичсэн.

Энэ нь хууль тайлбарласан төрөлд орно гэж манайх үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар Дээд шүүх л хууль тайлбарлах эрхтэй.

НАРА: С.Зоригийн хөшөөтэй газрыг “Шинэ дэвшилт холбоо“-ноос 1 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал тавьж байна
НАРА: С.Зоригийн хөшөөтэй газрыг “Шинэ дэвшилт холбоо“-ноос 1 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал тавьж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.