Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэр дэвших эрхээ хасуулсан Н.Номтойбаярын СЕХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын СЕХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх хурал нээлттэй болно.

Эргэн сануулахад, СЕХ-ноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх ажлын хүрээнд зарим нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байсан хүмүүсийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, дэвших боломжгүй болсон хүмүүсийн нэг нь "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр юм.

Тэрбээр, энэ тухай, "Хууль хүний царай хардаг байдал сүүлийн үед улс төрийн зорилготой гарах болсон. Үүнийг ч би өөрийн биеэр 2020 онд УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас хөөгдсөний дараа ХУД-т бие даан нэр двэших шийдвэр гаргамагц 23 цагийн дотор эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдээд тэр даруй намайг цагдан хорьж байсан. Үндэслэл бөгөөд зохиосон хэрэг нь хуульд нийцээгүй. Өмгөөлөгчгүй шүүх хуралд оруулж, нэг ч удаа гэрчийн тайлбар авалгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан зэрэг ноцтой асуудлууд гарсан. Гэсэн ч улс төрийн зорилготойгоор хэлмэгдүүлсэн асуудлыг нэр төрдтэйгөөр даваад гаръя гэсэн хувь улстөрчийн шийдвэр гаргаад туулсан байдаг.

Энэ удаагийн ээлжит сонгуульд Үндэсний эвслийн тэргүүний хувиар жагсаалтаа тэргүүлж нэр дэвшихээр бүх материалаа СЕХ-нд хүргүүлсэн. Гэтэл огт хамааралгүй хуулийн заалтыг үндэслэж Сонгуулийн хуулийн 29.9 дэх заалт болох “эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй” тохиолдолд нэр дэвшүүлэх боломжгүй гэснийг үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь шударга бус гэж үзэж байна.

Би шүүхэд итгэдэггүй. Ялангуяа Эрүүгийн шүүхэд итгэдэггүй. Гэхдээ Захиргаа, Иргэний шүүх арай өөр байх болов уу гэж найдаж байна. Тиймдээ ч горьдлого тээж шүүхэд хандах болно" хэмээн мэдэгдэж байсан юм.

Ачааны 2 автомашин мөргөлдөж, 52 настай эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ
Ачааны 2 автомашин мөргөлдөж, 52 настай эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.