Өнөөдөр (2020.09.17) төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ойг тохиож байна. Энэ өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү хүндэтгэлийн ёслолд "Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, иргэд, олон нийт оролцлоо. Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.