УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулган хаалтаа хийх гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр,
"Гишүүний үндсэн үүрэг нь хууль санаачилж, батлуулах байдаг. Би энэ хүрээндээ хамгийн олон хууль өргөн барьж батлуулсан дүнгээрээ "Санаачлагатай төрийн түшээ" шагналыг УИХ-аас хүлээж авсан. Олон хууль батлуулж буй үндсэн шалтгаан бол Монголын ард түмэн УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллахад нь "Та нар Б.Пүрэвдоржийн хуулийг баталж өгөөч ээ" гэж шаардлага тавьсны үндсэн дээр батлагдсаныг онцлон хэлье" гэв.