Зургийн эх сурвалж: ub.gov.mn
Нийслэлийн Боловсролын газраас хоёр настай хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн автобусны асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” захирамжийн дагуу нийт 31 сургуульд 40 сургуулийн автобусыг 35 чиглэлд 09-р сарын 21-ний өдрөөс эхлэн явуулна.” гэв.
2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 71 сургуулийн 182 “хүүхдийн автобус” үйлчилж байна.