Зургийн тайлбар: Гурван хуруутай робот савласан ундаа, лааз болон будааны аяга зэрэг бүтээгдэхүүнийг тавиур дээр тавих чадвартай
Японы хамгийн том сүлжээ дэлгүүр болох "FamilyMart", "Lawson" зэрэг дэлгүүрүүд технологийн шийдэл ашиглах нь улам бүр нэмэгдэж байна.
Өнгөрсөн сард роботуудыг дэлгүүртээ туршиж үзсэн "FamilyMart" 2022 он гэхэд 20 дэлгүүртээ ийм робот байрлуулахаар төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт "Lawson" анхны роботыг Токио дахь дэлгүүртээ байрлуулжээ.
Дээрх хоёр сүлжээ дэлгүүрт Японы "Telexistence" компаний бүтээсэн "Model-T" роботыг байрлуулсан байна. Камер, микрофон, мэдрэгчээр тоноглогдсон энэхүү робот нь дугуйн суурьтай ба дээш сунгахад 213 см өндөр болдог аж. Роботын хоёр гар нь гурав гурван хуруутай бөгөөд үүнийгээ ашиглан савласан ундаа, лааз болон будааны аяга зэрэг бүтээгдэхүүнийг тавиур дээр тавих чадвартай.
"Уг робот нь өөр хэлбэр, хэмжээтэй хэд хэдэн объектыг барьж авах болон өөр байршилд байрлуулах чадвар нь "Walmart" дэлгүүрийн тооллого хийдэг, хайрцаг өрдөг роботоос ялгарах онцлог шинж нь юм. Жишээ нь агуулахын роботууд зөвхөн ижил зүйлийг нэг газраас нөгөө газарт байрлуулдаг нь манай роботтой харьцуулахад хөдөлгөөний хувьд хязгаарлагдмал" гэж "Telexistence" компаний бизнесийн хөгжил, үйл ажиллагааны хэлтсийн дарга Матт Комацу "CNN" агентлагт мэдээлжээ.