Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ: Д.Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг хэлэлцлээ. Улмаар нууц санал хураалт явуулахад гишүүдийн олонхи буюу 61 хувь нь түүний томилгоог дэмжсэн юм.

Д.Загджав нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалыг эрхэлдэг бөгөөд холбогдох хуульд заасны дагуу Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн томилох үлдсэн хугацаанд ажиллах юм. Өмнөх Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдсэн. Тиймээс Д.Загджав энэ хугацаанд ажиллана гэсэн үг.

Ташрад дурдахад, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг зургаан жилийн хугацаагаар томилсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байх зохицуулалттай бөгөөд нөхөн томилогдсон этгээд нь жил хүрэхгүй хугацаанд ажиллах юм.

СЕХ: Н.Номтойбаяр авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэлд бүртгэгдсэн гэх лавлагаа ирсэн
СЕХ: Н.Номтойбаяр авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэлд бүртгэгдсэн гэх лавлагаа ирсэн
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.