Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Камержсан дүүрэгт гэмт хэрэг 37.1 хувиар буурч, тодорхойгүй хэргүүдийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд камерын нэгдсэн цэг бүхий цогц системийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэн, аж ахуй нэгжтэй хамтран үе шаттайгаар эхлүүлсэн ажлын үр дүн гарч эхэлжээ. Камержуулалтын тусламжтай гэмт хэрэг зөрчлийг цаг алдахгүй илрүүлж байгааг цагдаагийн байгууллагаас онцолжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүрэг 572 цэгт 2633 хяналтын камерыг суурилуулснаар анхны бүрэн камержсан дүүрэг болжээ.

Камер суурилуулснаар тус дүүргийн нутаг дэвсгэрт 2023 онд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувь багассан, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37.1 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн, бусад 5 дүүрэгтэй харьцуулахад гэмт хэргийн гаралтаар хамгийн бага түвшинд байгаа юм.

Мөн зөвхөн нийслэл гэлтгүй аймаг, сум хороодыг камержуулах ажлыг эрчимжүүлж эхэлжээ. Ялангуяа дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр, шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг агаарын эрс, тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай камер суурилуулж байгаа тул гэмт хэргийг халуун мөрөөр илрүүлэхэд гол нөлөө үзүүлж буй. Камержуулалтыг Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг, зөрчил болсон газар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай, тээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг татаж таних бүрэн боломжтой байгаагаараа онцлог юм.

Г.Занданшатар: Тасалсан гишүүдийн энэ сарын цалин, санхүүжилтийг бүрэн хасна
Г.Занданшатар: Тасалсан гишүүдийн энэ сарын цалин, санхүүжилтийг бүрэн хасна
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.