Монгол Улсын Их Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолоор “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр өдөр болж өчигдөр өндөрлөлөө.
Сонсголоор ашигт малтмалын лицензтэй холбоотой хоёр бүлэг сэдвийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 164 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн байжээ. Үүнээс 116 хүн буюу 70.6 хувийн ирцтэйгээр гэрч хүрэлцэн ирж оролцсон аж.