Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Манай улсад хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн судалгаа ховор байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Төрийн захиргааны болон хуулийн байгууллагуудын зүгээс зорилтот бүлэг буюу хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийн талаарх бүртгэл, тайлан, мэдээллийг дутуу гаргадаг, зарим мэдээллийг огт гаргадаггүй, өөр өөр шалгуур, маягт программ хангамж ашиглаж гаргадгаас тоон мэдээлэл бодитой эсэх нь эргэлзээтэй, дүн шинжилгээ хийхэд хүндрэл учирч байнгааг ХЭҮК-ын тайлан мэдээлэлд дурджээ.

Манай улсад хүүхдийн эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлууд хийгддэг боловч хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн судалгаа цөөн байна. Ихэнх тохиолдолд хүн амд эзлэх хувь, өсөлт, бууралтын хэмжээнд дурдах төдий байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн аж байдлыг судалж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон нь ховор байна.

Ялангуяа, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэм, онцгой тохиолдлын /онц байдал, байгалиа гамшиг/ сорилтуудыг хохирол багатай даван туулах эн тэнцүү боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүднээс эмзэг бүлэгт багтдаг хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудыг судалж бодитой тодорхойлон бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүргэх нь чухал байгаа аж.

Өнгөрсөн онд Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн 341 нь гэр бүлтэй, 29 хүүхэд олдмол байжээ
Өнгөрсөн онд Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн 341 нь гэр бүлтэй, 29 хүүхэд олдмол байжээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.