Хүүхдийн паркийн "Галзуу хулгана" тоглоомоор үйлчлүүлсэн хүүхэд нас барсан талаар бид мэдээлсэн.
Энэ талаар Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн Үйл ажиллагаа хариуцсан захирал "Амиа алдсан иргэн нь энэ сард манайд цагийн ажилтнаар ажилд орсон. Өнөөдөр амралтын өдөр нь байсан бөгөөд 12-13 насны дүүтэйгээ үйлчлүүлэгчийн хувиар ирж, тоглож байсан.
Болсон хэргийн талаар ар гэрийнхэнд нь мэдэгдсэн" гэх тайлбарыг өглөө.