Дорнод бүсийн аварга шалгаруулах цувралын эхний тоглолт Бостон Селтикс Миами Хит багуудын хооронд болж өндөрлөлөө. Тус тоглолтонд нэмэлт цагт Миами хит 117:114-өөр өрсөлдөгчөө буулган авлаа. Миами хитээс Горан Драгич 29 оноо, Жэе Кровдэр 22 оноо, Жимми Батлер 20 оноог тус тус авсан байна. Мөн тоглолтын эцсийн мөчид Бам Адебаю багтаа хожил авчирсан чухал хаалтыг хийжээ. Харин Бостонгийн залуусаас Жэйсэн Тэтум 30 оноо, 14 самбар Маркус Смарт 26 оноо, Кэмба Уокер 19 оноо авчээ.
Цувралын дараагийн тоглолт нөгөөдөр болно.