Хоёр жилийн өмнө хөхний хорт хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэсэн ч дахин өвчин нь сэдэрсэн Алдарт эх Х.Бахадгүл бүсгүйн талаар бид өмнө мэдээлэл бэлтгэн хүргэж байсан билээ. Түүний эмчилгээний зардалд нийт 10 мянган ам.доллар буюу ойролцоогоор 40 сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд Монгол түмнээсээ дахин хандивын гараа сунгахыг хүссэн юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар түүний эмчилгээний зардалд нийт 4,5 сая төгрөг цугларсан байгаа бөгөөд 35,5 сая төгрөг дутуу байгаа аж. Мөн уншигч та бүхнийг хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
- Хандивын данс: 5064126900 Ш.Болотбек /Хаан банк/
- Утас: 99952100