Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто зам хаахыг нэг өдрөөр хойшлууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 28-ны 04:00 цагаас тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ гэж өнөөдөр өглөө мэдэгдсэн. Тэгвэл дээрх чиглэлийн авто замын засварт өөрчлөлт орж, тавдугаар сарын 29-ний 04:00 цагаас тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болжээ.

Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон хэвтээ тэмдэглэгээг хийнэ.

Маргааш Төв болон Зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно
Маргааш Төв болон Зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно
 
З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй
З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц