Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Батбаатар: Түгжрэлд саатахгүйгээр төрийн үйлчилгээг зуслангаасаа ч авч болох “Хурдан“ явуулын цэгийг ажиллуулж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хамтран "Улаанбаатар марафон-2024" ОУ-ын гүйлтийн өдөрлөгийн үеэр иргэдэд нэн шаардлагатай төрийн мэдээлэл, лавлагааг "ХУРДАН" явуулын үйлчилгээгээр дамжуулан иргэдэд хүрч үйлчиллээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар: Өнөөдөр 230 орчим цэгт төрийн цахим үйлчилгээг үзүүлж байна. Хилийн чанадад 30 гаруй улсын 40 гаруй цэгт гээд нийт 200 орчим цэгээр дамжулан иргэддээ үйлчилгээ үзүүлж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн ААН-ийн ашигладаг КИОСК машинуудаар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор нийт 500 орчим байршилд КИОСК машин суурилуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Мөн явуулын хөдөлгөөнт цэгээр дамжуулан ялануяа зуны улиралд зусландаа байгаа алслагдсан иргэдэд хүрч үйлчлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Явуулан цэг дотроо КИОСК машинтайгаас гадна иргэдэд мэдээлэл зөвлөгөөгөөр шуурхай хангаж ажиллах зорилгоор операторыг мөн ажиллуулж байгааг дуулгахад таатай байна.

Н.Учрал: Нийслэлийн 500 байршилд төрийн цахим үйлчилгээний КИОСК машин байршуулна
Н.Учрал: Нийслэлийн 500 байршилд төрийн цахим үйлчилгээний КИОСК машин байршуулна
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ