Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Нийслэлийн 500 байршилд төрийн цахим үйлчилгээний КИОСК машин байршуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээг иргэд дүүрэг бүрт байршуулсан нэг цэгийн үйлчилгээнээс авдаг байв. Гэвч нийслэлчүүдийн шүдний өвчин болсон замын хөдөлгөөний түгжрэлд иргэд үнэтэй цагаа, санхүүгээ үрж, төрийн үйляилгээний шуурхай, хүртээмжтэй байдал тасалдаж багагүй шүүмжлэлийг дагуулдаг байсан юм.

Тэгвэл ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийг ашиглан иргэдэд ил тод, шилэн, хурдан, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үе шаттайгаар хүргэж буй юм.

Тодруулбал, нийт 472 төрлийн төрийн үйлчилгээг улсын хэмжээнд 150 гаруй "Хурдан" цэгээр дамжуулан хүргэж байсан бөгөөд үүнээс нийслэл Улаанбаатар хотод 52 цэгээр үзүүлж байсан юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Үйлчигээний чанарыг сайжруулж, шуурхай байдлыг эрхэмлэх зорилтын хүрээнд томоохон зах худалдааны төвүүдэд операторын үйлчилгээг үзүүлж эхэлсэн бол тун удахгүй нийслэлд 500 байршилд "ХУРДАН" КИОСК машинуудыг байршуулахаар төлөвлөөд байна. Ингэснээр иргэд гар утсаараа, нэг цэгийн үйлчилгээгээр, КИОСК машинаар дамжуулан төрийн үйлчилгээг авах боломжтой болж байгаагаас гадна "ХУРДАН" логотой дижитал явуулын автобусаар дамжуулж төрийн үйлчилгээг цаг хугацаа алдалгүй авах боломж бүрдэж байна.

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна
 
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.