Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны хоёрдугаар улиралд 44 мянган аж ахуй нэгж байгууллагын 676.4 мянган ажиллагсад хамрагджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан 674 мянган ажиллагсдын дундаж цалин 943.5 мянган төгрөг байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны хоёрдугаар улиралд 1 сая 261 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх улирлаас 0.1 хувиар нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагсдын:
- 12 хувь нь 420 мянган төгрөг хүртэл цалинтай
- 21.2 хувь нь 420-700 мянган төгрөгийн цалинтай
- 27.4 хувь нь 700-1.1 сая төгрөгийн цалинтай
- 17.7 хувь нь 1.1 саяас 1.5 сая
- 10.1 хувь нь 1.5 саяас- 2 сая
- 7 хувь нь 2 саяас 3 сая
- 4.6 хувь нь 3 сая төгрөгөөс дээш цалинтай байна.