Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тавдугаар сарын 22-нд УИХ-ын чуулганаар хэлэлцсэн.
Чуулганы хуралдаанаас дараах саналууд гаржээ. Тодруулбал,
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх виртуал бүсийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах орон тооны бус зөвлөлийг Үндэсний зөвлөл болгох,
Тогтмол үйл ажиллагаа явуулах Үндэсний зөвлөлийн ажиллах хугацааг хуулийн төсөлд тодорхой тусгах,
- Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажиллах,
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэгдсэн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа явуулах байрны түрээсийн зардлын 50 хүртэлх хувийг төрөөс санхүүжүүлэх тухай заалтыг хасах санал гаргажээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс бэлтгэсэн болон Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 20 санал нэг бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлжээ.