ХҮН намын Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Энхнасан намынхаа жагсаалтын 2-т бичигджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-д суудалтай гурван нам 2024.05.20-ны өдөр хуулийн хугацаандаа амжиж энэ удаагийн сонгуулийн тойрогт болон жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан билээ.

Тодруулбал, ХҮН намаас 2024 оны парламентын сонгуульд жагсаалтаар нэр дэвшүүлэх 48 хүнээс жагсаалтын хоёр дугаарт Лутаагийн Энхнасан бичигдэж байна.

Л.Энхнасан нь Олон улсын аялал жуулчлалын мэргэжилтэн бөгөөд 2022 оноос одоог хүртэл ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй юм.

Ажлын туршлага:

  • 2004-2005 онд "Зам тээвэр, аялал жуулчлалын яамны АЖБЗГазар"-т Аялал жуулчлалын мэргэжилтэн
  • 2007-2009 онд "Зам тээвэр, аялал жуулчлалын яамны АЖБЗГазар"-т Мэргэжилтэн
  • 2009-2010 онд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын орлогч дарга
  • 2010-2024 онд Тахько ХК-нд Гүйцэтгэх захирал
  • 2024 оноос Тахько ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
Б.Энхбаяр: Шүүгч нар бие биедээ дарга болох заалтыг оруулсан байна
Б.Энхбаяр: Шүүгч нар бие биедээ дарга болох заалтыг оруулсан байна
 
Лу.Гантөмөр: Олноо “Бидон” гэж алдаршсан Д.Ганбат гишүүнээрээ бахархдаг
Лу.Гантөмөр: Олноо “Бидон” гэж алдаршсан Д.Ганбат гишүүнээрээ бахархдаг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц