Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Шүүгч нар бие биедээ дарга болох заалтыг оруулсан байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Шүүхийн тухай хуулийг 2021 онд баталж байхад шүүхийн "лобби"-нууд хүчтэй байсан зүйлүүд байгаа. Тэндээс хасагдаад гурван жил болсон юмнаас ганц, хоёрыг нь манай шүүхийнхэн оруулж ирэх гээд шургуулсан байна. Тухайлбал, шүүгч нарыг зэрэг, дэвтэй болгох заалтыг оруулж иржээ. Шүүх бол шүүгчээсээ хараат бус байх ёстой. Бид шүүхийн тухай хуулийг 2021 онд батлахдаа хэд хэдэн зарчмыг баримталсны нэг нь шүүхийг шүүгчээс нь хараат бус байлгах юм. Өөрөөр хэлбэл, дарга шүүгчийн тогтолцоог халсан гэсэн үг. Дарга шүүгч гэдгээр доод шатны шүүгчдээ нөлөөлөхгүй байхыг 2021 онд хуульчилж өгсөн" гэв.

Д.Ганбат: Өнөөдөр шиврээ бороотой сайхан өдөр байна
Д.Ганбат: Өнөөдөр шиврээ бороотой сайхан өдөр байна
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.