Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу явсан Г-г хил дээр саатуулжээ

Огноо
Унших
0 минут 48 секунд

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулжээ.

Одоо мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, гадаад улс руу зорчсон байжээ.

СОНСГОЛ: “Daewoo-н автобуснуудыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн ч удирдлагууд “Байгаагаар нь хүлээгээд авчих“ гэсэн тул гарын үсэг зурсан“
СОНСГОЛ: “Daewoo-н автобуснуудыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн ч удирдлагууд “Байгаагаар нь хүлээгээд авчих“ гэсэн тул гарын үсэг зурсан“
 
Д.Хадбаатар: ЕБС, их, дээд сургуулийнхан төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөе
Д.Хадбаатар: ЕБС, их, дээд сургуулийнхан төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөе
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.