Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Daewoo-н автобуснуудыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн ч удирдлагууд “Байгаагаар нь хүлээгээд авчих“ гэсэн тул гарын үсэг зурсан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр шинжээч "Ногоон автобуснууд техникийн тодорхойлолт нь Евро-5 байсан ч бодит байдал дээр Евро-II ангиллынх байсан" хэмээн танилцуулсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Ийм хуучин автобуснуудыг Нийтийн тээврийн газрын Ажлын хэсгийнхэн нь гарын үсэг зураад хүлээгээд авчихсан байх юм. Яасан ичдэггүй юм бэ" гэв.

Түүний асуултад Нийслэлийн нийтийн тээврийн газрын Ачаа тээвэр логистикийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч асан Б.Мөнхболд "Ажлын хэсгээс анх Daewoo брендийн автобуснуудыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн. Удирдлагууд "ЗГ-аас өгсөн чиглэлийн дагуу 9 сарын 1 гэхэд орж ирсэн байх ёстой. Энэ автобуснуудыг байгаагаар нь хүлээгээд авчих" гэсэн учраас гарын үсэг зурж хүлээж авсан" хэмээн хариулав.

СОНСГОЛ: “Ногоон автобус“ 5.6  тэрбумын татвар төлөх байсан ч чөлөөлөгдсөн
СОНСГОЛ: “Ногоон автобус“ 5.6  тэрбумын татвар төлөх байсан ч чөлөөлөгдсөн
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.