Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Улсын хөгжлийн бодлого ярих ёстой намын дарга хүн тойрогт дэвшиж болохгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг би шүүмжилнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас УИХ-ын сонгуульд намуудын гаргаж буй нэр дэвшүүлэх процесстой холбоотой асуудлаар тодрууллаа.

Тэрбээр "Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж байгаа юм. Та МАН-ын дарга байж Хэнтий аймагтаа очоод зүүн бүсэд нэр дэвших гэж байгаа нь буруу. Аливаа улс төрийн намын дарга сонгуульд орж байгаа бол Засгийн эрхийг л авах гэж орно. Монгол Улсын 3.5 сая иргэний эрх ашгийг хамгаалах ёстой болохоос тойрог тордож, жижиг зүйл ярьдаг байж болохгүй. Зарим ч буруу байгаа юм. Бид ҮХНӨ-ийг ингэх гэж хийгээгүй. Парламентын ардчиллыг бэхжүүлнэ. Өмнөх муу түүхүүдийг солино гэж л хуульд өөрчлөлт оруулсан. Тэгтэл Л.Гантөмөр бид хоёр зүүн аймаг дээр очоод Л.Оюун-Эрдэнэтэй мэтгэлзэж, бид хоёр улс орны эдийн засаг ярьж байхад нөгөө талд манай бүсийн эдийн засаг гэж ярих нь зохисгүй учраас ерөөсөө л агуулга нь үүнд байгаа юм" гэв.

Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна
Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна
 
Цагаан сар дөхөж өндөг, нарийн ногооны импорт эрс өсжээ
Цагаан сар дөхөж өндөг, нарийн ногооны импорт эрс өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.