Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэлсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Намайг ТНБД-аар ажиллаж байх үед 400 автобус орж ирсэн. Би яг номоор нь хийсэн шүү. Би ямар нэгэн байгууллагын ард нуугдаж, үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл яриагүй шүү" гэв.