Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ: Малчдаа ‼️

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 23 секунд

Цасан шуурга найман хүний амийг авч одсон харамсалт үйл явдал саяхан болсон. Малдаа явсан тэд гэртээ үүрд эргэж ирэлгүй яваад нэг жил гаруй хугацаа өнгөрчээ.Тэдний дунд нэг хүүхэд байв.

2023.11.03-5 Долоон хүний ар гэр өнчирч хоцорсон гунигт өдрүүд. Бас налгар намар гэнэт л харьж нүүр нүдгүй цасаар шуурч өвөл болсныг сануулсан гашуун сургамж. Төв аймгийн Эрдэнэсант, Лүн сум, Өвөрхангай аймгийн Зүүнбаян, Улаан-Уул суманд амины дайтай хатуу өвөл нүүрлэснийг бид мартах ёсгүй. Бас дахин ийм гашуун түүхийг ч давтах учиргүй. Цаг уурын байгууллагаас хоёр өдрийн өмнөөс цаг агаарын аюулт үзэгдэл болж орон нутгаар цасан шуурга болохыг сэрэмжлүүлсээр байгаа тул малчид сонор сэрэмжтэй байж, жолооч нар аян замд гарахдаа бэлэн байдлаа хангахыг сануулсаар байна.

Ялангуяа говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэрсгээр бороо, нойтон цас орж шөнөдөө хүйтэрч хонохыг өчигдөр сэрэмжлүүлсэн бөгөөд Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг сануулсан. Өнөө өглөөний байдлаар Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар, Дундговь аймгийн ихэнх сумдаар бороо, нойтон цас орж эхэлсэн байна.

торнадо ба бичвэр нарын зураг байж магад

Хэдий бид гал усны аюул, байгалийн гамшигт үзэгдлийн өмнө хүчин мөхөстөж урьдчилж таамаглах аргагүй ч хэзээ мөдгүй нүүрлэж мэдэх хахир хүйтнийг, өвлийг өнтэй давахдаа бид бэлдэх ёстой. Бас хотоо харлаж, үй олон малаа алдсан хаврын хар зудыг ч бид санаж энэ өвөл, ирэх хавартаа бэлдэх завгүй өдрүүд ирж байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилсан төлөвөөр энэ өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байхыг сануулжээ. Ингэхдээ арваннэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэлх урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна. Тодруулбал, Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсэг болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байгаа хэдий ч цаашдаа өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөв ажиглагдаж байгаа тул өвлийн бэлтгэлээ эртнээс базаахыг зөвлөжээ. Өвөл, хавар хүндрэхэд өвс тэжээл нь байхгүй, нэг өглөө сэрэхэд цасаар шуурахад үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэж, хотоо харлуулж хамаг малаа алдсаныхаа хохирлыг төрөөс нэхэж, түмэн олноо зовоохгүйн төлөө өнөөдрөөс бэлэн байдлаа хангаж өвөл, хаврыг өнтэй давахад дор бүрнээ хариуцлагаа ухамсарлая.

Б.Хунцэнгүүн: Жүжигчний мэргэжил сонгоход ээж маань эхэндээ эргэлзэж байсан ч дараа нь хоёр гараа өргөөд дэмжсэн
Б.Хунцэнгүүн: Жүжигчний мэргэжил сонгоход ээж маань эхэндээ эргэлзэж байсан ч дараа нь хоёр гараа өргөөд дэмжсэн
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.