Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н. Батсуурь: Допингийн төрлийн бодис илэрснийг хүлээн зөвшөөрч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Энэ жилийн улсын наадмын үндэсний бөхийн шөвгийн 16-д тунан үлдсэн бөхчүүдийн гурвынх нь шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн. Тэдний нэг улсын аварга Н.Батсуурь гэх мэдээлэл цацагдаад байсан. Үүнтэй холбогдуулан МУ-ын аварга Н. Батсуурь мэдээлэл хийлээ.

Тэрбээр: Допингийн хариу ирсэнтэй холбоотойгоор өөрийн биеэр зарлая гэж энд ирлээ. Би энэ жил улсын наадамд үзүүрлэн, “Тод сайхан” чимэг авсан. Үүнээс хоёр сарын дараа допингийн хариу ирсэн байна. Хариу ирж, допингийн төрлийн бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн шийтгэл хүлээхэд бэлэн байна. Монгол түмнээсээ уучлалт хүсье.

Уг бодисын талаарх ойлголт өгье. Есдүгээр сарын 10-нд хариугаа аваад, гурав хоногийн хугацаанд уг эмийг судаллаа. Тухайн эмийг судлахад, теремидизан гэдэг энэ эм нь зүрхний эм бөгөөд манай улсад эмийн сангуудаар 400 төгрөгөөр зарагддаг, жоргүй олгодог эм юм байна.

Миний зүрх цоо эрүүл. Надад энэ эмийг хэрэглэх шаардлага байхгүй. Би В сорьцын шинжилгээ өгөхгүй. Яагаад гэвэл А сорьцод өгсөн шинжилгээний дээжийг В-д явуулдаг. Тиймээс А, В сорьц зөрүүтэй гарах боломжгүй. Би шээсээ өөрөө лацдаад өгсөн. Тэнд алдаа гарах ёсгүй.

Дархан аварга цолыг мөрөөдөж, зорьж яваа байж би ийм эм хэрэглэх шаардлага надад байхгүй.

Залуу бөхчүүддээ хандаж хэлэхэд ууж идэх юмандаа анхаараарай. Нэг ширхэг эмийг л миний ууж идэх юманд хольж өгсөн байх гэж бодож байна. Энэ эмийг уух шаардлага надад байхгүй. Гэхдээ миний биеэс илэрсэн нь үнэн болохоор барилдах эрхээ хасуулаад хариуцлагаа хүлээнэ" гэлээ.

 

Олимпын музей иргэдэд үнэгүй үйлчилж байна
Олимпын музей иргэдэд үнэгүй үйлчилж байна
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.