Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын музей иргэдэд үнэгүй үйлчилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монголын үндэсний олимпын хорооны "Олимпын музей" иргэдэд олимын боловсрол, үнэт зүйлсийг сурталчлан таниулах болон дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан шилдэг тамирчдаа алдаршуулах зорилгоор үзмэрээ дэлгэн олон нийтэд үйлчилдэг билээ.

Харин энэ жил “COVID-19” цар тахлаас үүдэн 2020 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа түр зогсоосон байжээ. Тэгвэл өнөөдрөөс Олимпын музей Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын заавар, зөвлөмж, журмыг баримтлан, үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Олимпын музейд одоогоор Монгол улсын олимпын хөдөлгөөний 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүд байрладаг байна.

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Монголын үндэсний олимпийн хороо

ЦАГИЙН ХУВААРЬ: Ажлын өдрийн 10:00-17:00 цагт 

АНХААРАХ ЗҮЙЛС: 

  • Үзэгчид амны хаалт зүүсэн байх;
  • Нэг дор 20 хүртэлх үзэгчдийг хүлээн авах боломжтой

Г.Батхүү агсаны охин Б.Цэлмэг МАН-ыг сонголоо
Г.Батхүү агсаны охин Б.Цэлмэг МАН-ыг сонголоо
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.